sonin.mn
Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахаар болжээ.
 
Энэ жил Уртын дууч Н.Норовбанзад агсны 85 насны ой тохиож байгаа юм.  Уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг СУИС, Норовбанзад сан, Монголын уртын дууны холбоо хамтран ирэх есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.
 
Тэмцээнд оролцогчдыг наймдугаар сарын 5-наасс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд СУИС-ийн 211 тоотод бүртгэх аж. Нийт шагналын сан 27 сая 500 мянган төгрөг бөгөөд тэргүүн байрын эзэн зургаан сая төгрөгөөр шагнуулах юм байна. А,Б зэрэглэлд тус бүр 4 байр, шилдэг 2 морин хуурчийг шалгаруулах юм.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг