sonin.mn
Ю.Цэдэнбалын Академиас түүний 100 насны ойд зориулан "Ю.Цэдэнбал-Монгол орон" шүлэг яруу найраг, уран бичлэгийн уралдаан зарласан байна.
 
Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал  Ю.Цэдэнбал 1916 оны  есдүгээр сарын 17-нд Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт хошуунд /Одоогийн Увс аймгийн Давст суманд/ төржээ.
 
Монголын төр Засгийг 44 жил удирдсан  Ю.Цэдэнбал агсны нэрэмжит яруу найраг, уран бичлэгийн уралдаанд оролцох уран бүтээлчид бүтээлээ долдугаар сарын 31-нийг хүртэл Ю.Цэдэнбалын академийн төв байранд биечлэн өгөх юм байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг