sonin.mn
“Тэгт тойрог” кино компаниас хүний сэтгэл зүрхэнд орших гайхамшигт хайрын түүхийг кино урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэн, сэтгэл хөдөлгөм гэгээн сайхан бүхнийг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Хайрын түүх" богино хэмжээний кино төслийн уралдаан зарлалаа.
 
Уралдаанд оролцохыг хүсэгчид "Хайрын түүх" сэдвээр зохиолоо бичиж ирэх сарын 15-ныг хүртэлtegttoirog@yahoo.com tegttoirog@gmail.com цахим хаягаар ирүүлнэ.
Эхний 3 байрт шалгарсан хайрын түүхийг Богино хэмжээний уран сайхны кино болгон дэлгэцэнд мөнхлөн үлдээх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99041650, 99066570 дугаараас авах боломжтой.
 
Ж.Болор
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг