sonin.mn
Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Фукуокагийн азийн соёлын шагналт, профессор Н.Норовбанзадын мэндэлсний 85 насны ой энэ онд тохиож байна.
 
Ойн хүрээнд түүний нэрэмжит Уртын дуучдын олон улсын анхдугаар уралдааныг СУИС, Норовбанзад сан, Дундговь аймгийн ЗДТГ, Дэрэн сум, Монголын уртын дууны холбоо хамтран энэ сарын 07-09-нд зохион байгууллаа.
 
Хоёр ангиллаар зохион байгуулсан тус уралдааны “Б” буюу “Авьяастан” ангилалд Б.Хүрэлбаатар түрүүлж, Г.Оюун-Эрдэнэ, М.Өлзийбат, С.Дэлгэрмаа нар удаалав.
Харин “А” буюу “Мэргэжлийн дуучдын ангилал”-д “Хос шарга” дууны эзэн, ҮДБЭЧ-ын дуучин Ц.Түмэнжаргал тэргүүн байрт шалгарлаа.
Уралдаанд 201 уртын дуучин өрсөлдсөнөөс хамгийн бага нь Дундговь аймгаас 8 настай охин, ахмад нь 86 настай дуучин байв.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг