sonin.mn
Дэлхий ертөнцөд үүд хаалгаа нээн эрх чөлөөт , ардчилсан төр засагтай золгож хүн бүрт өөртөө эзэн байхын аз завшааныг өгсөн ч ард иргэд нь давс , уснаас өөр хоолгүй , нэхийнээс өөр хувцасгүй , улс даяараа сая хүрэхгүй доллартай тэр нь Америкийн нэг дундаж телевизийн үндсэн хөрөнгөтэй дүйцэх хэмжээтэй. Эхлэх цэг маань ядуугийн ядуугаас эхлэлтэй байсан ч шинэ ертөнц , тухайн үеийн Олон улс орнууд биднээс нүүр буруулж хөсөр хаясангүй. Америк худалдааны квот нээж өгөв. Япон оюун санааны болоод мөнгөн , өөр бусад буцалтгүй тусламж чамгүй сарвайж бусад улс орнууд өөрсөддөө бага ч Монголдоо ихээр тоологдох тусламжийг өгөв. ОУВС , Дэлхийн Банк , Азийн хөгжлийн банк гээд дараа дараагийн угсраа банк , санхүүгийн аваргууд ээлжлэн Монголыг хөл дээр нь босгох оролдогууд хийсэн авч хүлээж авч байгаа мань мэт нь хэрэггүй мангар төслүүдэд хөрөнгө мөнгийг нь үрж , эрүүл реформ хийх гэсэн нэгнээ улс төрийн ашиг сонирхолоор боомилж  гарааны эхлэл цэгээсээ гарч ч үзээгүй байж галзуу солиотой нь мэдэгдэхгүй улсаа хорлосон үйлийн үр нь өнөөдрийн үр хөврөл болж бүрэлдсээр , уг сурвалж анхны асуудлаас үүдсэн гай барцад нь томорч байгааг харахаар , тэрийгээ хүлээн зөвшөөрөхчгүй биедээ бурууг нь нааж байгааг үзэхээр сэтгэл өвдөөд давчдаад байна 
 
Open The Sky - Тэнгэрийг нээгээч ! Өнгөрсөнөө хүлээн зөвшөөрч , урагш алхах чадвартай эрүүл нийгмийн агаараар амьсгалж нэг үзмээр байна.
 
Хүмүүнлэгийн , буяны , тусламжийн , сайн санааны гээд нигүүлсэнгүй байгууллагуудын ядуу өрх гэр , өлссөн хүүхдүүддээ хоол болгож тараагаарай гээд өгсөн хэдэн улаан буудайгаар нь хэдэн пүүсийн (тухайн үедээ) эзэд архи , спирт нэрээд зарж шаглаж шахаад ядуу гацуу гэр бүлүүд нь хоолны оронд хортой архи , спирт авч гударч хэрэглээд хавтгай архидалт үүсгэж хуурай , нойтон агсам согтуу тавьж нийгэм даяараа гэр бүлүүд салцгааж , гэмт хэргүүд тоймоо алдаж , хаягдаж өнчирсөн хүүхдүүд нь уйлалдаж хайр энэрэлийг мэдрэлгүй , хэнийх нь юуных нь , эцэг , эх нь хэн юм болоо гэмээр бие хүмүүс өссөнөөр шил , шилээ дагасан ухамсар дорой шинэ нийгмийн төөлөлүүд насанд хүрцгээлээ. Ухамсар дорой олонх нь нийгмийн амьдралд хөл тавилаа. Захын зарим хэд нь эхнээсээ гэр бүл үүсгэх авч хамтын ухамсаргүй хариуцлагагүй байдалтай ! Хувь хүн , гэр бүлийн асуудалдуудад нь хошуу нэмж хачирлагсад жонхуу шиг байдалд нь орцыг нь нэмээд Солонгос киноны хэрүүлтэй зохиолоос ч аймар зүйлээр бантанг нь хутгаж , гурвалжин дөрвөлжин золбин нохой шиг амьдрал зохиолгосоор дараагийн шинэ асуудал , проблемүүд нь хуримтлагдаж хураагдсаар замаа засаж дарьтай тэсрэх бодис нь дэлбэ үсрэхээр цэнэгээ хуримтлуулж айсуй. Цагдаа , Хууль хяналт , Шүүхийн газруудад салж сарнисан гэр бүлүүдийн өргөдөл гомдол , эд хөрөнгөө хуваах заргууд үй тоймоо алдан овооролдсоор багтарч үхмээр байдалд чинь зүрх дэлсээд тайван байх сөхөө алга !
 
Open The Sky - Тэнгэрийг  нээгээч ! Гэр бүлийн үнэ цэнийг ухамсарласан , хамтын хариуцлагаа ухаардаг эрүүл нийгмийн агаараар амьсгалж нэг үзмээр байна
 
Шорон нэмж барих юм гэнэ ээ цаана чинь ! Уртаашаа өргөөшөө дизайныг нь гаргачихсан юм гэнэ. Төмөр цоожтой , яс хэлхээтэй , хятад камертай , эрээнээс бөөндсөн бороохойтой , шахааны дүрэмт хувцастай , танилаараа яриулж орсон хуяг , харгалзагчидтай актны цементээр босгосон контрабандаар оруулж , гаргаж зувчуулсан хар төмөр , улаан тоосгоор бат бөх өндөрөөс өндөр бөөнөөр хорих нийтийн шорон эртний ГУЛАГ-ийг санагдуулмаар өндөр шовх Блүй Скайтай энэ зэрэгцэнхэн баригдах юм гэнэ. Төсөв хөрөнгийг нь батлаад хүн биш адгуус , хуулийн заалтын золиосууд , увайгүй нийгмийн өвчин болсон өөрсдийнх нь алдаатай шийдвэрийнх нь амьд алдаанууд , төрийн нэрээр засаглахад нь үйлийнх нь үрийн нүглийг санагдуулдаг амьсгаатай явдаг үр дүнгүүд нүдэнд нь бөртөлзөөд байхаар нь тэчьяадсандаа бөөндөж байгаад амьдаар нь насыг нь дуусгаж , амьсгалыг нь гянданд царцаах юм гэнэ. 
Чөлөөт зах зээлд орох үедээ чанартай цэцэрлэг барилгүй (үр дүнгүй буруугаар халамжлах мөртөө ! ) , хүүхэдтэй эелдэгээр харьцаж хүн бий болгох нинжин сэтгэлтэй цэцэрлэгийн багш нарыг орхигдуулж (үр ашиггүй мөнгө тараадаг хэрнээ ) , сургууль боловсролыг үл тоож (Мангар төслүүдийг угждаг хэрнэээ) үр дүнгүй энэ тэнд илүүдүүлсэнээс улбаалж (газрын мухарт илүүдэл байшин барих мөртөө хүн ихтэй нийслэлд бол үгүй !) , хөдөлмөр , тээмсийн (дуудлагаар нь !) сургуулиудыг багадуулсанаас эхтэйгээр хүн бишүүдийг богоон богооноор нь үйлдвэрлэсээр хүний наад захын жишигт тэнцэхгүй чанаргүй ороолонгууд маргаашаа мэдэхгүй хөлхөлдсөөр ! эмнэлэг , шорон , халамж руу эрх биш зүглэх нь хэн хэндээ амараас гадна таарсан нийгэмдээ зохицох нь эрх биш зөв л дөө ! дараа дараагаас аргацаасаар байх уу ? тэнэг байдалыг нь харсаар суух уу ? надад хамаагүй гээд орхиод чихээ бөглөх үү ? огиудас хүрэм шоронжсон нийгмийн эхлэл , өрнөл , үр дүнг чинь харахаар нүд хорсоод гомдолтой нулимс далай шиг үерлэсээр дуусчих гээд байна. 
 
Open The Sky - Тэнгэрийг нээгээч ! Шорон биш Цэцэрлэг , Сургууль ! олон зуун хуяг , харгалзагч биш чанартай багш , сурган хүмүүжүүлэгчтэй , Хоригдол биш Иргэд холхилдсон Шоронжсон биш Ардчилсан чөлөөт энэрэнгүй нийгмийн агаараар цээж дүүрэн амьсгалж нэг үзмээр байна
 
Монголын иргэдийн хүн ам нь хуйгаараа шахуу сэтгэцийн өвчтэй юм гэнэ. Нийгмийн мундаг сэхээтнүүд нь боловсролтой гойд хүмүүс нь нуугдмал синдром ихтэй ! Хавар болохоор илэрдэг юм байх өө ! Урлагийн нэртэй зарим одууд нь шизо , галзуу солиотой , энгийн зарим иргэд нь зүгээр ажиллаж байгаа нэгэн нь ч , өрх гэрээ авч явж байгаа , үр хүүхдээ тэжээж байгаа , ганцаараа бүхэнтэй тэмцэж байгаа , ирээдүйн төлөө мацаж байгаа , элгэмсэгээр нэгэнтэйгээ мэндэлж байгаа , уурлаад хатуу үг хэлж байгаа , ерөөгөөд сайханыг хэлж байгаа гээд хэн хүнгүй бүгдээрээ эмгэг өвчтэй эмчийн хяналтанд байдагаас гадна адуу мал , хонин сүрэг нь ч шүлхий , шингэг , халдварт өвчинд баригдсан хэзээ мөдгүй хүн , малтайгаа өөрсдөө чадхийгээд өлбөрөөд биенээ алсаар байгаад удахгүй сөнөөд дуусах гэж байгаа гачин мангар нэг улс хорвоогийн нэг буланд нээх том газар нутаг эзлээд иргэд нь эмчийн хяналтанд үлдсэн нь цагдаа , хуяг гяндангийн диаграммд цөөхөн бусад нь төрийн хяналтанд байдаг бол улс нь дэлхийн хяналтанд сөнөхөө хүлээгээд байж байгаа гэнэ !    
Харилцаанаас үүдэлтэй бие , биетэйгээ эвээр ойлголцоогүйн л жаахан жижиг ялаа шиг асуудлаа заан шиг том бэрхшээл болгочихоод байна шүү дээ ! Өвөрмөц содон , ажилын арга барилтай , хүн бүрийн мэдрэмж ондоо , хүсэл сонирхол өөр , аялдан дагалдах гээд түмэн асуудлыг эвээр зохицоогүйгээс үүдсэнээс хэн нэгнээ хорлох гэсэн , муу өсөө авах гэсэн , мунхаг хүслээ хангах гэсэнээс хэн хэнийгээ хорлож , бие , биенийхээ ажилыг доош нь чангаана. Хэлэх гэсэн нэгнээ тавлаж доош нь ацаглаад хорвоогийн үйл , лай бүхэн энэ улсад ганц нүүрлээд байдаг аятай. Иргэд нь сэтгэцийн больниц , шоронд хуваагдаж цөмөөрөө амьдардаг юм шиг галзуу солио , атаа жөтөө , элий балай , ухааны хомсдолтой үр дүнгүй аргацаасан энэ нийгэмд чинь нүдэн дээр өрнөж байгаа байдлыг чинь харахаар үстэй толгой арзайгаад , уушиг зүрх амаар гарчих гээд дотор давчдаад муухай байна
 
Open The Sky - Тэнгэрийг нээгээч ! Хэн нэгнээ хүндэлдэг чиний инээмсэглэх шалтгаан нөгөө хүний ч баярлах шалтгаан болно гэдгийг ухамсарласан гэрэл гэгээтэй нийгмийн агаараар нээх сайхан дотор онгойтол амьсгалмаар байна
 
Ашиг олдоггүй үндэсний хэмжээний хэдэн компаниудтай нөгөөдүүлийх нь жил бүрийн тайлан баланс өрийн бичиг , дампууралын зарлал , зээлийн алдагтай гарна. Толгойлж байгаа захиралууд нь урьдын цагийн богоон хэсэгчид , Оросын захын тарваганы арьс дамлагчид доор нь ажиллаж байгаа шинэ үеийнхэн нэртэй ажилчид нь гадаад , дотоодын их сургуулиудын гялгар өнгөт дипломтангууд авахаас хэдэн баарны нэр цээжилж , спирт дарсны амтыг ялгах чадваргүй уугчид ! Талцаж байгаад хоорондоо үзэлцэнэ. Эртний тархай үеийн ханлигийг санагдуулам. Маргаашаа мартана. Банкыг бульдозорно. Үүх түүхийг нь бичихээс , хоорондын үйл ажиллагааных нь тухай бичих гэхээр 35 үсэгнүүд ч эвцэлдэж эвлээд өгүүлбэр байтугай үг болохоос ч айцгаагаад байна. 
 
Open The Sky - Тэнгэрийг нээгээд өгөөч ээ ! Ашиггүй цамаархал бус үр дүнтэй хөдөлмөрийн бүтээмж , ашиг орлоготой Азийн зах зээлдээ өөрийн гэсэн байр суурьтай санхүүгийн ширүүн өрсөлдөөнд амиа аваад гарчихдаг Үндэсний хэдэн компаниудын нэрсийг нэг хармаар байна
 
Ээлжлэн солигдох төр засаг бүр урьд өмнөхийнхөө идсэн уусан , хэхэрсэн , бөөлжсөн , өмхийрсөнөө ичиж нэрлэхэлгүй мууд гаршсан мэргэшилтэнгүүдийг урьж авчирж байгаад Хомерийн ч авъяас хүрэмгүйгээр уран сайханжуулж элдэвийн эргэлзээтэй түүхийг өрсөн биенээсээ зохионо. Өрсөж нэгнээ хорло , түрүүлээд дэгээдээд унагаа гэсэн дүрэм үйлчилж байгаа аятай. Хэний төрд нь найдах болж байна аа ? Бидний л төр шүү дээ ! Харийн газраар удирдуулахдаа бурууг нь ч бодолцолгүй , хорь хохиролыг нь ч тооцолгүй сохроор хүлцэнгүй толгой бөхийдөг хэрнээ биенийхээгээ болохоор хий алдалгүй намнах аянд уралдан гарцгаана. Үхээнц дорой төрийн уйтгартай яриаг сонсоод байх хүсэл алга унхиатай төрийн хатуу бодлогод сөхрөхгүй амьдарч үзмээр байна. Тоймоо алдсан алдаа завхаралын үргэлжлэлийг нь харахаар сэтгэл өвдөөд хэцүү байна. 
 
Oen The Sky - Тэнгэрийг нээгээч ! Харилцан биенээ түшиглэдэг , нэгдсэн бодлогыг үргэлжлүүлдэг,  зоримог , ухаалаг төрийн шийдвэр дунд гал халуун амьдралаа элээмээр байна
 
 
Нийгмийн амьдрал нь халуун цэг шиг дайнгүй ч дажингийн нь үлгэр тоймоо алдлаа. Өвчинөөс үүдэлтэй үхэж үрэгдсэн , чанаргүй эмч , боловсон хүчин , урьдын үргэлжилсэн алдаа завхрал , салж сарнисан эцэг эхийн золиосууд , шоронжсон нийгмийн сүүдэр дунд гажуудсан үзэлтэй хүмүүсийн хооронд өвчтэй , паранойтой лоозон зүүгсэд , арчаагүй компаниуд , дорой төр засаг , үлбэгэр ард түмэн гээд хэн хэндээ дооз нь таарсан амьд явдаг хорнуудаас болж амьгүй болж амь тавин үхэтхийн унаж байгаа маргаашийн шинэ нийгмийн тухай хойдоход нь зориулсан гэгээлэг үгс ганц ч гэсэн олдохгүй байна.
 
Бидний л эх орон бид өөр хаашаа холдох юм бэ ? 
Бидний л төр засаг өөр хэнд итгэх юм бэ ? 
Бидний л ард иргэд өөр хэнийх нь төлөө гэх юм бэ ? 
 
Цөл дунд ч сайхан амьдралыг цогцлоох боломж бий ! Дайны үед ч энх тунх орших бололцоотой. Жижигхэн эх орондоо аз жаргал , итгэл дүүрнээр амьдрахсан. Өдрийн цэлмэг хөх тэнгэрийг ч , шөнийн гялалзах ододтой огторгуйг ч гэрэл гэгээтэй хамт олон дунд эерэг нүдээр хармаар байна
 
Open The Sky - Тэнгэрийг нээгээч ! Эрүүл цэвэр нийгмийн агаараар амьдрахсан 
 
Амаддай