sonin.mn
ПАРИС. /TASS/. Италийн нэрт жүжигчин Моника Белуччи 5 дугаар сарын 17-ноос 28-нд Номин эрэгт болох Каннын 70 дахь кино наадмыг хөтлөхөөр болжээ. Энэ тухай тус наадмыг зохион байгуулагчид “Twitter” дэх албан ёсны хуудсандаа мэдээллээ.
 
Өмнөх жилүүдэд Каннын кино наадмын хөтлөгчөөр Францын жүжигчин Лоран Лафитт, Ламбер Вильсон, Одри Тоту нар ажиллаж байжээ. “Дур булаам гайхалтай Моника Белуччи тус кино наадмын нээлт болон хаалтын ёслолыг хөтөлнө” гэж мэдээлэлд дурджээ.
 
Өдгөө 52 настай жүжигчний хувьд ийм арга хэмжээнд оролцож байгаа нь анх удаагийнх биш бөгөөд тэрбээр 2000 онд “Сэжиглэгдсэн нь” гэдэг киногоо танилцуулахаар тус кино наадамд ирж байжээ. 2003 онд жүжигчин анх удаагаа Каннын кино наадмын нээлт, хаалтын ёслолыг хөтөлсөн бол 2006 онд тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд орж байв.
 
Каннын кино наадам Францын өмнөд нутгийн Канн хотод жил бүр болдог бөгөөд Францын Боловсрол, урлагийн сайд Жан Зейгийн санаачилгаар Венецийн кино наадмын нэгэн хувилбар болгон 1930-аад оны сүүлчээр явуулж эхэлсэн байна. 
 
Энэ онд тус наадмын шүүгчдийн багийг Испанийн нэрт кино найруулагч Педро Альмодовар ахлах ажээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг