sonin.mn
Дэлхийн хамгийн хөгшин хүн болох 117 настай Италийн иргэн Эмма Морано насан эцэслэжээ. Тэрээр XIX зуунд төрсөн хүмүүсээс амьд байгаа сүүлчийн хүн байсан аж. Эмма Морано 1899 оны арваннэгдүгээр сарын 29-нд төрсөн.
 
Гурван зууны нүүрийг үзсэн энэ хүн дэлхийн хоёр дайны гэрч болжээ. Түүний амьдрах хугацаанд Италид 90-ээс илүү Засгийн газар солигдсон байна
 
М. Хүслэн 
Эх сурвалж " Зууны мэдээ " сонин