sonin.mn

 

Цэвэршилт нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн насны төгсгөлийн шилжилтийн үе бөгөөд ихэнх тохиолдолд нүүр, хүзүү халуу оргих, үтрээ хуурайших шинж тэмдгээр илэрдэг.

Шилжилтийн үеийн төгсгөлд сарын тэмдэг зогсоно. Сарын тэмдэг ирэхгүй болсноос хойш нэг жил өнгөрсөн тохиолдолд цэвэршилт гэж үзнэ.Цэвэршилт нь хэвийн физиологийн үйл явц бөгөөд ихэнх судалгаагаар 45-55 насанд цэвэршилт явагддаг гэж үздэг.Цэвэршихийн өмнөх үе буюу 35-40 наснаас эхлэн эмэгтэй хүний цусан дахь дааврын хэмжээ аажим буурсаар тодорхой түвшинд хүрэхэд уг дааврыг хүлээн авдаг сав, үр дамжуулах хоолой, өндгөвч, арьс, тулгуур эрхтэнд үйл ажиллагааны өөрчлөлт гарч эхэлдэг бөгөөд тэдгээр нь цэвэршилтийн шинжүүд илрэх  үндэс болдог. 40-50 насанд өндгөвчний үйл ажиллагаа буурч, өндгөн эс эм бэлгийн даавар ялгаруулах чадамж нь буурсаар сүүлдээ бүр зогсдог. Энэ нь сарын тэмдэг үзэгдэхгүй болох шалтгаан болно

Их эмч С.Буянзаяа

Эх сурвалж:"Ган Зам"