sonin.mn
ТОКИО./TASS/. Японы “Toshiba” корпораци бүтцийн өөрчлөлтийн хүрээнд дэд бүтэц, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг дөрвөн компаниа тусгаарлан салгах гэж байна. Энэ тухай тус корпорацийн мэдээлэлд дурджээ.
 
Энэ оны 7 дугаар сарын 1 гэхэд Infrastructure System & Solutions Company, Storage & Electronic Devices Solutions Company и Industrial ICT Solutions Company-ийг салгах бол 10 дугаар сарын 1 гэхэд Energy Systems & Solutions Company-ийг мөн тусгаарлан салгах юм.  
 
Ийм арга хэмжээ авснаар эдгээр компани тус бүр үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлэх болоомжтой болно. “Westinghouse Electric” гэдэг охин компани нь дампуурсантай холбоотойгоор Тошиба-гийн удирдлага  компанийхаа бүтцэд өөрчлөлт хийж байгаа юм.
 
Хоёр ч удаа хойшлогдсон тус корпорацийн санхүүгийн тайланд дурдсаныг үзвэл,“Toshiba”-гийн цэвэр алдагдал 2016 оны санхүүгийн жилийн гурван улиралд /санхүүгийн жил нь 2017 оны 3 дугаар сарын 31-нд дууссан/ 552,4 тэрбум иенд /4,97 тэрбум доллар/ хүрчээ. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 15 хувиар өссөн тоо юм..
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг