Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадад зорчих виз хүссэн иргэдэд олгодог цагдаагийн тодорхойлолтыг өнөөдрөөс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбараас олгож эхэллээ.
 
ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, хошууч Б.Лут-Өлзий “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбараас тодорхойлолт олгодог боллоо. Ингэснээр иргэд Лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав болон Драгон салбараас тодорхойлолт авах боломж бүрдэж байна. Драгон салбараас нийслэлийн баруун хэсгийн иргэд болон Сонгинохайрхан авто вокзалаар үйлчлүүлдэг баруун аймгийн иргэд үйлчилгээ авах боломжтой” хэмээв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг