sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнөөдрийн Цагдаагийн байгууллагын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-өөр галт зэвсэгтэй холбоотой мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлж байна.
 
Цагдаагийн байгууллагаас олгодог галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай ачаа тээвэрлэх, тусгай дуут дохио, гэрлэн дохио гэх зэргийн мэдээллийг иргэдэд өгч, үйлчилгээ үзүүлж байна. Мөн цагдаагийн байгууллагын үе үеийн дүрэмт хувцас, техник, тусгай хэрэгслийн үзэсгэлэнг нээжээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг