sonin.mn
ОХУ-ын цэргийн театрын нэрт найруулагч, Оросын ардын жүжигчин, Иосиф Сталины ач хүү Александр Бурдонский хүн өвчний улмаас эмнэлэгт нас нөгчсөн байна. Энэ тухай түүний ажиллаж байсан театрын удирдлага мэдээлжээ. “Александр Бурдонский 76 насандаа хорвоог орхилоо. Түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол театрт болно” гэжээ. Александр Бурдонский Оросын армийн Төв академик театрын найруулагч. 1996 онд ОХУ-ын ардын жүжигчин цолыг хүртсэн.  ЗХУ-ын удирдагч агсан Иосиф Сталины ач хүү. Тэрээр нисэх хүчний хошууч генерал Василий Сталины том хүү аж.
 
М.Хүслэн
Эх сурвалж: “Зуун мэдээ” сонин