sonin.mn
АСТАНА./КАЗИНФОРМ/. Бразилын Карнаибагийн нэгэн гүний уурхайн 200 м-ийн гүнд байсан 1,5 м өндөр, 360 кг жинтэй аварга том маргад эрдэнийг Бразилын уурхайчид олжээ. “G1 Globo” телевизийн мэдээлснээр, уг уурхай Байя мужид байдаг байна.
 
Бразилын хэвлэлүүдэд мэдээлснээр, энэ аварга том маргад эрдэнийг орон нутгийн нэгэн гүний уурхайн эзэнд худалдан авсан ба түүний нэрийг нууцалж байгаа аж. Худалдан авсан хүн уг үнэт чулууг музей, номын сангуудад байрлуулж, олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
 
Үүнээс өмнө буюу 2001 онд Бразилын нутагт дээрхээс илүү том хэмжээтэй маргад эрдэнэ олдож байсан ба жин нь бараг 20 кг-аар илүү байсан аж. Уг үнэт чулууг ойролцоогоор 300 сая доллароор үнэлжээ.
 
Хэдэн жилийн туршид уг маргад эрдэнэ Бразил болон АНУ-ын Засгийн газрын хооронд маргаан үүсэх шалтгаан болж байв. Уг үнэт чулуу одоо АНУ-д байгаа юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг