sonin.mn
МЕХИКО. /Sputnik/. Бразилын зүүн хойд нутгийн Рио-Гранде-ду-Норте мужийн нэгэн шоронгоос өчигдөр 91 хоригдол оргожээ. Хоригдлууд хананы доогуур ухсан 36 м урт хонгилоор дамжин зугтсан байна.
 
Хоригдлууд оргохоосоо өмнө шоронгийн хуягуудын анхаарлыг сарниулахын тулд зодоон үүсгэсэн гэх мэдээлэл байна.
 
Тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн Рио-Гранде-ду-Норте муж болон тус мужтай залгаа оршдог Парайба мужийн 36 хотыг самнаснаар найман хоригдлыг барьж авчээ.
 
Албаны хүмүүс хэлэхдээ “оргосон хоригдлуудад хамсаатнууд нь хувцас авчирч өгсөн бөгөөд оргодлууд хоёр машин, нэг мотоцикл унан зугтсан” гэлээ.
 
Дээрх шоронгоос өнгөрсөн нэгдүгээр сард 14 хоригдол оргож байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг