sonin.mn
Долдугаар сарын 01-нээс наймдугаар сарын 10-ны хооронд "Булган хөгжил-Энэ биш сан", Булган аймаг, БОАЖЯ хамтран Сайхан сум Өрмийн цагаан нуур, Дондогийн Булагт зохион байгуулна.
 
Долдугаар сарын 05-нд Монголын Хоршоологчдын өдөр тохионо.
 
Долдугаар сарын 06-нд Сонгуулийн тухай хуулийн дагуу анхан шатны сонгуульд оролцож санал тоологдсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор сонгуулийн төв байгууллага УИХ-д өргөн мэдүүлнэ.
 
Долдугаар сарын 07-09-нд “Монгол шилтгээн” цогцолборт Амьдхөгжмийн “Playtime”наадам болно.
 
Долдугаар сарын 10-нд Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохионо.
 
Долдугаар сарын 10-13-нд Үндэсний их баяр наадам болно.
 
Долдугаар сарын 12-нд “Silence White” шоу Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болно.
 
Долдугаар сарын 19-нд Монголын Цагдаагийн өдөр, Автотээвэрчдийн өдөр тохионо.
 
Долдугаар сарын 26-нд Монголын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн өдөр тохионо.
 
Долдугаар сарын 27-30-нд Зүүн бүсийн их хурд наадам Сүхбаатар аймагт болно.
 
Долдугаар сарын 23-25-нд Завхан аймгийн Аялал жуулчлалын газар, аймгийн ЗДТГ-аас “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг Эрдэнэхайрхан сумын нутаг, Улаагчны хар нуурын хөвөөнд зохион байгуулна.
 
Долдугаар сарын 24-25-нд Говь-Алтай аймгийн Эрээн нуурын хөвөөнд элсний спортыг хөгжүүлэх, гадаад, дотоодын амрагч, аялагч, жуулчдад зориулсан шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилго бүхий “Элсний фестиваль” соёл урлагийн наадам болно
 
Долдугаар сарын 26-нд Сонгуулийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг