sonin.mn
ГАЗЫН ЗУРВАС. /Xinhua/. Газын зурваст байрлаж буй Палестины цэргийн хүчнийхний харвасан пуужин Израилийн нутгийн өмнөд хэсэгт даваа гарагийн шөнө унажээ. 
 
Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, хүний амь нас хохироогүй, ямар нэг эвдрэл сүйрэл учраагүй байна. Уг пуужин Ша’ар Ханегевийн бүс нутагт, эзэнгүй газарт унасан бөгөөд пуужингийн хэлтэрхий үлдсэн эсэхийг армийнхан шалгаж буй тухай мэдээлэлд дурджээ.
 
Пуужин харвасан хариуцлагыг одоогийн байдлаар ямар нэгэн байгууллага өөртөө хүлээгээгүй байна.
 
Палестиний Үндэсний засаг захиргаа Газын зурвасын цахилгааны төлбөрийн зөвхөн 70 хувийг төлнө гэсэн шийдвэр гаргасны дараа тус бүс нутгийн цахилгааны хэрэглээг бүрэн хангадаг Израиль улс цахилгаан нийлүүлэлтээ хязгаарлаж эхэлснээс хойш иймэрхүү зөрчил мөргөлдөөн үе үе гарах болсон юм.
 
2014 оны зун Газын зурваст хийсэн 51 өдрийн цэргийн ажиллагаагаа Израилийн тал зогсоосноос хойш Газын зурвасаас Израилийн өмнөд нутаг руу пуужин үе үе харвах болсон ба хүний амь нас сүйдсэн, эвдрэл сүйрэл учирсан тохиолдлууд бүртгэгдээгүй байна.  
 
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг