ВАШИНГТОН. /VOA/. Сирийн засгийн газрын цэргүүд дахин химийн зэвсэг ашиглан дайралт хийхээр “зэхэж” байгааг манай улс илрүүлж, тус улсын засгийн газарт анхааруулга өгсөн гэж АНУ мэдэгдлээ.
Цагаан ордноос даваа гарагийн орой гаргасан мэдэгдэлд дурдсанаар, энэ оны дөрөвдүгээр сард хийсэнтэй ижил химийн дайралтыг үйлдэхээр Сирийн засгийн газрын арми төлөвлөж байгаа бололтой.
Дөрөвдүгээр сард Идлиб мужийн Хан Шейхун сууринд босогчдын байрлал руу Сирийн цэргүүд мэдрэлд нөлөөлдөг хүчтэй химийн зэвсэг ашиглан дайралт хийсний улмаас олон арван энгийн номхон иргэн, тэдний дотор хүүхдүүд амь үрэгдсэн билээ. Үүний хариуд химийн дайралт хийсэн Сирийн агаарын цэргийн хүчний баазад Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигаар АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхэн далавчит пуужингуудаар цохилт өгсөн юм.
Хэрвээ дахин химийн зэвсэг ашиглан дайралт хийвэл “хатуу хариу арга хэмжээ авах болно” гэж АНУ-ын зүгээс Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадад анхааруулжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
америкийн бандаашны босогчид нь химийн дайралт хийх гэж байхгүй юу даа
худлаа даа худлаа америкчууд бөмбөгдөх далим хайж байгаа нь тэр
америкчууд сиричүүдэд хайртайдаа биш сирийн нефтэнд эзэн суухын тулд ассадаас далим хайж байна