sonin.mn
БЭЭЖИН. /VOA/. Хятадын тэрбумтныг шүүх хурлыг явуулах шүүгчдийн нэрсийг даваа гарагт тодруулж эхэлсэн байна. Тэрбумтан Нг Лап Сөн-ийг НҮБ-ын хурлын төвийг барих тендерт шалгарахын тулд дэмжлэг авах зорилгоор НҮБ-ын дипломат ажилтанд хахууль өгсөн хэрэгт буруутгаж байгаа юм. 
 
Харин Нг Лап Сөн буруугүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр 50 сая долларын барьцаа төлсөн бөгөөд Нью-Йорк хот дахь өөрийн эзэмшлийн тансаг байрандаа гэрийн хорионд байгаа ажээ. Зөвхөн өөрийн эмч болон өмгөөлөгчтэйгээ уулзахын тулд байрнаасаа гарч явахыг зөвшөөрсөн байна. Нг Лап Сөн нь одоо 69 настай. Макаод хурлын төв барилга барихын тулд хэдэн зуун мянган долларын хээл хахууль өгсөн хэрэгт түүнийг буруутгаж байгаа юм. 
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга асан Жон Аше болон Бүгд Найрамдах Доминикан Улсын дипломатч Франсис Лоренцо нарт хахууль өгсөн гэж прокурорууд үзэж байгаа аж. Ж.Аше өнгөрсөн онд  гэртээ хүнд жинтэй зүйлийг өргөж оруулж байгаад золгүй байдлаар нас барсан байна. Харин Ф.Лоренцо гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Нг Лап Сөнийн хэрэг дээр Америкийн прокурорын байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна.
 
Н Лап Сөний өмгөөлөгчдийн үзэж байгаагаар, уг хэрэг нь улс төрийн сэдэлтэй бөгөөд энэ нь Макао дахь хурлын төвийг ашиглаж байсан хөгжиж буй орнуудад үзүүлэх Хятадын нөлөөг хязгаарлах зорилготой гэж үзэж байна. Хэрвээ прокурорууд болон өмгөөлөгчид шүүх хуралд оролцох шүүгчдийн нэрсийг хойшлуулалгүйгээр хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уг шүүх хурал нэг сар болон түүнээс урт  хугацаагаар үргэлжлэх магадлалтай юм. 
 
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг