sonin.mn
МОСКВА./TASS/. Энэ оны 1 дүгээр сард Голландад нэгэн айлын хашаан дахь саравчин дээр унасан чулуу нь 4,5 тэрбум жилийн настай солир болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэ тухай даваа гарагт Dutch News интернет порталд мэдээллээ.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, 500 гр орчим жинтэй солир Голландын хойд нутгийн нэг суурин дахь айлын хашаан дотор саравчин дээр унажээ. Гэрийн эзэн солирыг тэр даруй Лейден хотын байгалийн музейд өгсөн байна. Шинжээчид уг солирыг шинжилж үзээд, Нарны аймгийн настай ижилхэн настай зургаадахь төрлийн хондрит болохыг тогтоосон ажээ.
 
“Энэхүү солир нь сансрын хог хаягдал, жижиг гарагууд олноороо байдаг Улаан нүдэн гараг, Бархасбадь гараг хоорондох орон зайнаас нисч ирсэн. Тэндээс солирууд олноороо нисч ирдэг” гэж геологич Лео Кригсман үзэж байна. 
 
Одоогийн байдлаар, дээрх солир музейд түр хадгалагдаж байгаа ба музейн удирдлага уг солирыг худалдаж авах хүсэлтэй байгаа гэнэ. Уг солир ойролцоогоор 1 000 еврогоор үнэлэгдэж байгаа ба энэхүү солир нь Голландаас олдсон зургаадахь солир юм.
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг