sonin.mn
ЛОНДОН./BBC/. Шоронгоос оргоод 30 гаруй жилийн хугацаанд хуулийн байгууллагаас нуугдаж явсан нэгэн оргодлыг АНУ-ын Арканзас муж улсын Спрингдейл хотод баривчилсан байна.
 
Стивен Дишман гэгч энэ эр бусдын орон сууцыг эвдлэн орж, хулгай хийсний учир 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, Линкольн тойргийн нэгэн шоронд ялаа эдэлж байжээ. Тэрбээр 1984 оны 12 дугаар сард хоригдоод 3 жилийн дараа хугацаанаас өмнө суллагдах гэж байсан аж. Гэвч Дишман 1985 оны 5 дугаар сард шоронгоос оргожээ.
 
Арканзас муж улсын Засан хүмүүжүүлэх департаментын ажилтны ярьснаар, одоо С.Дишман 60 настай бөгөөд хорих ялынхаа үлдсэн хугацааг эдэлж дуусгах ёстой аж. Түүнээс гадна шоронгоос оргосон хэрэгтээ нэмж ялж сонсох бололтой. 
 
Арканзаст одоо шоронгоос оргоод баригдалгүй удаж байгаа дөрвөн гэмт хэрэгтэн байгаа гэнэ. Тэдний нэг  нь болох Вил Ли гэгч нь 1984 оны 7 дугаар сард шоронгоос оргосноос хойш 33 жилийн турш баригдаагүй байгаа аж.
 
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг