sonin.mn
АСТАНА./КАЗИНФОРМ/. “Хурмастын галт тэрэг” хэмээх нэртэй хамгийн хурдан дүүжин галт тэргийг Хятадын Шандун мужийн Циндао хотод туршиж эхэлжээ.
 
"CGTN" телевизийн мэдээлснээр, уг галт тэргийг нэг зам төмөртэй дүүжин замаар явуулахдаа тогтмол соронзон бүхий цахилгаан хөдөлгүүрийг ашиглаж байна. Энэ технологи нь галт тэргийг хүчин чадалтай ихтэй, овор хэмжээ багатай, дуу чимээ болон жин багатай болгодгоороо онцлог аж.
 
Галт тэрэг газраас дээш 5-10 м-ийн өндөрт явдаг, 510 зорчигчийн багтаамжтай ба дээд хурд нь 70 км/цаг юм.
 
“CRRC Qingdao Sifang” компанийн инженерүүдийн үзэж байгаагаар, ийм төрлийн галт тэрэг нь уулархаг газар болон томоохон хотуудад тун зохимжтой аж.
 
Хятад улс нь дүүжин галт тэрэгний технологийг ашиглаж буй Герман, Японы дараах дэлхийн гуравдахь улс болж байгаа юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг