sonin.mn
БАНГАСУ. /VOA/.  Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад /ТАБНУ/ ус тээвэрлэдэг автомашинуудын цувааг хамгаалж байсан НҮБ-ын энхийг сахиулагчид руу христийн зэвсэгт бүлэглэлийнхэн дайрчээ. 
 
Дайралтын үеэр Марокко улсын энхийг сахиулагч нэг цэрэг амиа алдаж, 3 цэрэг шархадсан байна. Алмааз эрдэнийн уурхай байрладаг Бангасу хотын өмнөд хэсэгт уг дайралт болсон бөгөөд христийн зэвсэгт бүлэглэлийнхэн сүмийн барилгыг булаан эзлэх оролдлого хийсэн байна.  Уг сүм дотор олон зуун мусульман шашинтнууд толгой хоргодож байжээ. 
 
Шашны бүлэглэлүүдйин хооронд мөргөлдөөн болсны дараа хотын гудамжинд 115 хүний цогцос олдсон гэж Улаан загалмай нийгэмлэг мэдээлж байсан юм. Тус нийгэмлэгийн ажилтны "Reuters" агентлагт мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн зарим нь хутгалуулж, зарим нь модон цохиураар цохиулж, мөн зарим нь буудуулж амиа алджээ.
 
Мөргөлдөөний улмаас олон мянган хүн амь үрэгдээд байна. 4 жилийн өмнө мусульман-селекийн босогчид Ерөнхийлөгч Франсуа Бозизег түлхэн унагаасан бөгөөд үүнийг христийн шашинтнууд эсэргүүцэн боссоны улмаас уг мөргөлдөөн дэгдсэн байна.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг