sonin.mn
ЭДИНБУРГ. /BBC/. Дэлхий дээрх хамгийн анхны бүрэн хэмжээний салхин сэнсний хөвөгч станц Шотландын зүүн хойд эргийн дагуу хөвж эхэллээ.
 
Энэхүү гайхамшигт технологи нь хэт гүн далайн усанд салхин сэнсийг суурилуулах боломжийг олгож байгаа юм.
 
"Hywind" гэгддэг "Peterhead" салхин сэнс нь туршилтийн шатандаа явж байгаа бөгөөд 20 мянган өрх айлд цахилгаан түгээхээр хүчин чадалтай аж. Уг салхин сэнсийг үйлдвэрлэсэн "Statoil" компанийн үзэж буйгаар, салхин сэнс нь ердийн салхин сэнсний хүчин чадалтай тэнцүү буюу түүнийхээс илүү гарах бөгөөд Япон болон АНУ-ын баруун эрэгт ашиглахад тохиромжтой технологийн шинэ ололт юм.
 
 
"Hywind"-ийн Төсөл хариуцсан захирал Лейф Делп хэлэхдээ “энэхүү хөгжингүй технологийг задгай тэнгис далайд ашиглаж болох бөгөөд ингэснээр хөвөгч салхин сэнсний түүхэнд шинэ үеийг авчирч, зардлыг бууруулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Одоогоор нэг аварга том хөдөлгүүрийг байрлуулсан бол дахиад дөрвөн хөдөлгүүр Норвегийн эрэгт бэлэн байгаа аж.
 
Х.Сарнай
Эх сурвалж:Монцамэ агентлаг