sonin.mn
МАДРИД. /ANADOLU/. Энэ он гарснаас хойш Испани улс өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин олон цагаачид болон дүрвэгчдийг хүлээж авсан гэж Олон улсын цагаачлалын асуудал хариуцсан байгууллага мэдэгдлээ.
 
Өнгөрсөн онд Испанид нийтдээ 13246 цагаач очиж байсан бол энэ он гарснаас хойш 11849 цагаач очоод байгаа аж.
 
Олон улсын цагаачлалын асуудал хариуцсан байгууллагын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Энэ онд Испанид очих цагаач дүрвэгчдийн тоо Грект очих цагаачдын тооноос ч давж магадгүй. Хэрвээ тэгвэл энэ нь асар том өөрчлөлт болно” гэжээ. Гэхдээ Италид он гарснаас хойш энэ сарын 9-нийг хүртэлх хугацаанд 96861 дүрвэгч очжээ.
 
Европ руу цагаачилж, дүрвэж  буй хүмүүсийн олонх нь Баруун Африкийн улсууд, тухайлбал Сенегал, Гамби, Гвиней болон Зааны ясан эрэгийн иргэд байна.
 
Дайны хөлд нэрвэгдсэн улс орнууд, тэдгээрийн дотор Сириэс дүрвэгчдийг хүлээж авахыг энэ оны эхээр хэдэн мянган хүн Испанийн Засгийн газарт уриалж байсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг