sonin.mn
РИГА. /ВВС/. Утас болон интернэтээр залилан хийсэн гэх хэргээр Латвийн цагдаа нар Хятадын 110 иргэнийг баривчилжээ.
 
Латвийн цагдаа нар Хятадын холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл аван  хоёр сарын өмнөөс ажиллагаа явуулж эхлэн гэмт этгээдүүдийг баривчилсан байна. 
 
Баривчлагдсан хүмүүс нь утас болон интернэтээр Хятадын иргэдээс 2 сая евро залилан авсан бололтой.
 
Хятад сэжигтнүүд Латви руу хууль бусаар орж ирсэн эсэхийг мөн цагдаа нар тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
 
Хэрвээ хангалттай нотлох баримт цуглаж, сэжигтнүүд гэм буруутай нь тогтоогдвол Латвийн тал тэднийг Хятадын талд шилжүүлэн өгөх аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг