МОСКВА./TASS/. Венийн их сургууль, Сколковын шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн /Сколтех/ эрдэмтэд молибдены сульфидийн /MoS2/ мономолекуляр материалыг үндэслэн гэрлийн эх үүсвэрийг гарган авчээ. Энэ тухай мягмар гарагт Сколтех-ийн хэвлэлийн алба мэдээллээ.
 
Шинэ материалыг уян дэлгэц эсвэл оптик-цахим бичил схемийн төрөл бүрийн бүрдэл хэсгүүдийг үйлдвэрлэхэд ашиглах боломжтой ажээ.
 
150 нанометрийн өргөнтэй “MoS2” туузыг вакуумд байрлуулан улмаар түүнд хүчдэл өгөн өндөр хэм хүртэл халаахад гэрэлтэж эхэлдэг байна.
 
“Одоохондоо бид өөрийн бүтээлээ ердөө 50 нанаметр хэмжээтэй чийдэн дээр туршсан, хүчдэл өгөхөд манай тууз бүхэлдээ бус харин зөвхөн дүүжин хэсэг нь л гэрэлтсэн. Бидний гарган авсан энэхүү шинэ төрлийн гэрэл цацруулагчийг бичил схемд хувиргаж, улмаар атомын нимгэн, уян, тунгалаг дэлгэц, хагас дамжуулагч бүтээх замыг нээх боломжтой” хэмээн Сколтех-ийн профессор Василий Перебейнос ярьжээ.
 
Дээрх эрдэмтдийн бүтээлийг “Advanced Materials” сэтгүүлд нийтэлсэн байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг