МОСКВА. /Sputnik/. Лхагва гарагийн шөнө Москва хотод ойролцоогоор 15 мянган м.кв талбайг хамарсан томоохон гал түймэр гарлаа гэж орон нутгийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.
 
Мэдээллээс үзвэл Москва хотын хойд хэсэгт байрлах будаг, бүрээс болон тавилгын агуулах байж болох нэгэн агуулахад гал гарсан байна. Орон нутгийн Онцгой байдлын албанаас гал түймрийг унтраахаар 2 нисдэг тэрэг, 80 гаруй ажилтан, 30 гаруй техник хэрэгслийг дайчилсан байна.
 
Одоогоор галын улмаас амиа алдсан хүн бүртгэгдээгүй байна. 
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг