sonin.mn
НЬЮ-ЙОРК. /guardian/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Виржиниа мужийн Шарлотсвилл хотод амралтын өдрүүдэд неонацистууд болон тэднийг эсэргүүцэгчдийн хооронд болсон мөргөлдөөний талаар жиргэсэн нь цахим ертөнцөд хамгийн их магтаал сайшаалыг хүртсэн жиргээ болжээ.
 
Б.Обама янз бүрийн арьс өнгөтэй хүүхдүүдтэй мэндчилж байгаа зургаа оруулан доор нь Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделлагийн намтарт байдаг нэгэн үгийг хамт жиргэсэн байна. Уг намтарт “Хэн ч бусдыг арьс өнгө, гарал үүсэл, шашин шүтлэгээр нь үзэн ядаж төрдөггүй. Хүмүүс үзэн ядахад суралцсан байх ёстой. Тиймээс үзэн ядаж сурдаг шигээ тэд хайрлахад ч суралцаж болно” гэж бичсэн байдаг.
 
Лхагва гарагийн байдлаар Обамагийн жиргээ 5.5 сая “лайк” цуглуулжээ. Энэ нь компанийн түүхэнд хамгийн их лайк цуглуулсан жиргээ болсныг “Твиттер” онцолжээ.
 
Түүний энэ жиргээ Обамагийн засаглалыг хүмүүст дурсан сануулсан үйл явдал болсон бөгөөд хүмүүс түүнийг Америкт яг одоо хэрэгтэй байна гэсэн бол өөр бусад нь түүний эргээд ерөнхийлөгч болооч гэж жиргэсэн аж.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг