ГВАТЕМАЛ. /trend/. Гватемал улсын нийслэл хотод байдаг "Рузвельт" эмнэлэгт буутай этгээдүүд халдлага үйлдсэний улмаас наад зах нь 6 хүн амиа алдаж, 12 хүн хүнд шархаджээ. 
 
CB23 телевизийн сувгийн мэдээлснээр лхагва гарагт болсон уг халдлагын үеэр амиа алдсан хүмүүс нь тус эмнэлэгт эмчлүүлж байсан 2 өвчтөн, эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт байсан 3 хүн, мөн тус эмнэлэгийн нэг ажилтан байсан аж. Шархадсан хүмүүсийн дунд нэг хүүхэд байгаа юм.
 
"Мара Салватруча" хэмээх гэмт бүлэглэлийн гишүүд уг халдлагыг үйлдсэн гэж Гватемалын цагдаагийн газрын мэдээлэлээс иш татан мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Цагдаа нар халдлага үйлдсэн этгээдүүдийн 5-ыг нь баривчилж чадсан байна. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг