sonin.mn
МОСКВА. /chinadaily/.  Орос улс анхны өндөр хурдны төмөр зам барих ажлыг 2018 онд эхлүүлнэ гэж тус улсын Төмөр замын дэд ерөнхийлөгч Александр Мишарин пүрэв гарагт мэдэгджээ.
 
Уг хурдны төмөр замын барилгын ажлын зураг төсөл энэ оны сүүл гэхэд хийгдэж дуусах юм. 2016 оны 11 дүгээр сард Оросын Төмөр замын ерөнхийлөгч Олег Белозеров уг төмөр зам 2022 онд ашиглалтанд орно гэж мэдэгдэж байсан.
 
770 км урттай төмөр зам 1.3 триллион рубль буюу 22.4 тэрбум ам.долларын өртөгтэй байх ажээ. Уг хурдны галт тэрэг дээд тал нь цагт 400 км хүрч хурдлах ба ингэснээрээ одоогийн 14 цаг явж туулдаг замыг 3.5 цагт туулах боломжтой болох юм.
 
Уг хурдны зам нь Москва-Бээжинг холбох хурдны төмөр замын нэг хэсэг нь бөгөөд эдийн засгийн цогц байдлыг бий болгох явдлыг хөнгөвчилж ихээхэн нэмэр болно гэж үзэж байна. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг