sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. Хятадын машин үйлдвэрлэлийн “Great Wall Motor” компани Америк-Италийн “Fiat Chrysler” компанид харьяалагддаг “Jeep” брендийг худалдаж авахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай даваа гарагт “The Wall Street Journal” сонинд мэдээлжээ.
 
“Great Wall Motor” компани дээрх брендийг худалдаж авах хэлцэл байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.
 
Харин Fiat Cjrysler компани Хятадын дээрх компани "Jeep" болон бусад брендийг худалдаж авах сонирхлоо илэрхийлээгүй гэж мэдэгджээ. Америк-Италийн аварга том компани бүтээгдэхүүнээ хамтарсан GAC Group үйлдвэрийн газраар дамжуулан Хятадад борлуулдаг байна.
 
Үүнээс өмнө Детройт-д гардаг долоо хоног тутмын “Automotive News” сонинд Хятадын компани Fiat Chrysler компанийг бүхэлд нь худалдаж авах гэж байгаа тухай мэдээлж байжээ. Харин яг ямар компани худалдаж авах гэж байгаа нь тодорхойгүй байсан юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг