Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Шар хадны эцсийн автобусны буудал, эмнэлгийн урд замын зорчих хэсэгт “Улаабаатар сити такси” ХХК-ийн автомашин шатсан хэрэг өчигдөр гарчээ.
 
Тодруулбал тус компанийн жолооч Б-гийн 12-43 УНН улсын дугаартай “Элентра” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 11:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан байна.
 
Мөн өчигдөр Увс аймгийн Тариалан сумын Хартолгой багийн “Бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 24 км-т/ иргэн Б-гийн өвс ачиж явсан 47-98 УВА улсын дугаартай “УАЗ фургон” загварын автомашин шатаж байсныг аврагчид шуурхай ажиллан унтраажээ.
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг