sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Израйл улсын зургаан иргэн Алтай Таван богдод цасанд боогджээ. Энэ тухай мэдээллийг өглөө 10:17 минутад тус аймгийн Цагдаагийн хэлтсээс Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Аймгийн төвөөс Алтай Таван богд хүртэл 220 орчим км юм.
Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах бүлгийн найман алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эрлийн багийг гаргах гэж байна. 
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг