October гэх нэр нь Латин “octo” гэх үгээс гаралтай бөгөөд энэ нь найм гэсэн утгыг илэрхийлдэг. Орчин үеийн календарын 10 дахь сарыг илэрхийлдэг байтал найм гэсэн утгыг илэрхийлж байгаа танд хачирхалтай санагдаж байгаа байх. Ромын хуанлид энэ нь өмнө нь наймдугаар сарыг илэрхийлдэг байсан бөгөөд тоолол нь өөрчлөгдөхөд нэр нь шууд л “үсэрсэн” юм байна.

-Улирлын хугацаагаараа Бөмбөрцгийн өмнөд хэсгийн аравдугаар cap нь хойд хэсгийнхээ дөрөвдүгээр сартай адил.

-Канадын талархлын баярын өдөр аравдугаар сарын хоёр дахь Даваа гаригт болдог.

-Аравдугаар сард төрөгсдөд ээлтэй чулуу нь гэрэлт чимэд юм. Гэрэлт
чимэд нь өвчин эмгэгээс сэргийлдэг. Учир нь энэ нь цаг агаарын байдлыг маш соргогоор мэдэрдэг бөгөөд маш хурдан гэрэлтэх байдал нь өөрчлөгддөг. Энэ нь хүний биеийн температурыг өсгөж биен дэх өвчнийг мэдээлдэг юм байна.

Зарим жил аравдугаар cap таван баасан гариг, таван бямба болон таван ням гаригтай байдаг. Үнэндээ энэ нь тийм ч сонин зүйл биш.
 2004 онд яг энэ он дараалал болж байсан юм байна. Гэхдээ зөвхөн аравдугаар cap биш 31 хоногтой саруудад дараах давтамжтайгаар тохиолддог. Эхлээд зургаан жил тутамд дараа нь 5-6-11 жил тутамд гээд дахин давтагддаг. Бид одоогоор гурав дахь зургаан жилийг дуусгачихсан бөгөөд 2021 онд энэ дараалал давтагдана. Ингээд аравдугаар сарын талаар бид жаахан зүйлийг мэддэг боллоо.
Эх сурвалж:”Ган Зам”