sonin.mn


Эмэгтэй хүн “бэлгийн хөрөлтэй” болсноо яаж мэдэх вэ?
Зарим үед надад хүсэл төрөхгүй байх тохиолдол гардаг. Үүнд нөхөр маань их эмзэглэж, хардах, үл ойлголцох тохиолдол гардаг боллоо. Надад зөвлөгөө өгөхгүй юу?
(УБ хот 38 настай Н.Т)


-Нөхрийнх нь дур хүсэл өөрийнхөөс нь илүү олон удаа оргилдгоос болж өөрийгөө “бэлгийн хөрөлтэй” гэж үзээд, нөхөртэйгөө нийцэхгүй юм байна гэж хүүхнүүд төөрөлдөх нь олонтаа. Үнэн хэрэгтээ “бэлгийн хөрөл" энд огт хамаагүй бөгөөд бүх зүйл хүйсийн ялгаатай холбоотой. Бэлгийн дур хүслийг цусан дахь дааврын хэмжээ зохицуулж байдаг. Эрчүүдийн хувьд энэ нь тестостерон нэртэй даавар юм. Энэ даавар нь дунджаар 11 минут тутам цусанд шахагдаж байдаг. Гэхдээ ингэлээ гээд 11 минут тутам секс хийх дур хүсэл нь оргилох албагүй ч ийм давтамжтайгаар сексийн тухай бодол толгойд нь аяндаа төрөх магадлал өндөр. Харин эмэгтэйчүүдийн хувьд эстроген нэртэй даавар дур хүслийг хариуцдаг бөгөөд сардаа 5-7 хоног л цусанд хамгийн ихээр ялгардаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн дур хүсэл нь дунджаар сардаа 5-7 удаа л хамгийн ихээр оргилдог. Ийм хүйсийн байгалиас заяагдсан ялгаанаас болоод зарим хосуудын дунд үл ойлголцол гарах тохиолдол байдаг. Би ч гэсэн таны асуудпын учир үүнд байгаа болов уу гэж бодож байна. Тиймээс нөхөртэйгээ энэ талаар сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй болов уу. Хэрэв байдал өөрчлөгдөхгүй бол та мэргэжлийн эмчид хандаж дахин зөвлөгөө авах хэрэгтэй.


Их эмч С.Буянзаяа
Эх сурвалж:”Ган Зам”