sonin.mn


Монголчууд өнө эртнээс хүүхэддээ нэр өгөх арвин баялаг уламжлал, ёс заншилтай ард түмэн. Нүүдэлчид хамгийн ахмад настан, мэргэдээр дөнгөж мэндэлсэн үрдээ нэр хайрлуулдаг. Энэ заншил нийгэм, улс төрийн байдалтай холбоотойгоор хувьсч, орос, төвд нэртэй иргэдийн тоо нэмэгдсэн аж.

Цаашлаад "хүрээ соёл" улс орон даяар сэвэлзсэнээр "хот" нэр, "хөдөө" нэрийн ялгаа зааг гарч иржээ. Түүнчлэн хүмүүс шашны янз бүрийн үзэл баримтлалаар хүүхдээ муу зүйлээс зайлуулж, ан амьтны, эд хогшлын нэр өгөх нь элбэг болсон байна. Харин орчин үед нэр нэггийн чих нэг гэдгийн адилаар хүний нэр аажмаар адилхан болж, аль болох товч, олон үегүй болсон байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Иргэний шинэчилсэн бүртгэлийг орон даяар явуулсан. Ингэхдээ бүртгүүлсэн иргэдийн талаарх сонирхолтой статистик судалгаа гаргажээ. Судалгаагаар хамгийн урт нэр, түгээмэл нэр, сонирхолтой нэр, богино нэр, ховор нэртэй хүмүүсийг тогтоожээ. Хамгийн түгээмэл нь Бат-Эрдэнэ нэртэй хүн 13473, дараа нь 11083 Отгонбаяр, 10967 Алтанцэцэг, 10580 Оюунчимэг байна.

Эх сурвалж: "Хэнтийн мэдээ"