sonin.mn
Дэлхийн хөгжингүй улс орнууд өөрсдийн эх оронд болж байгаа цаг үеийн мэдээ мэдээлэл, урлаг соёлыг харуулахын тулд тухайн улсын хэлээр нь хүргэдэг. Манай улс ч гэсэн өөрсдийн зан заншил, өв соёлоо дэлхийн хэмжээнд хүргэхийн тулд өнөөдөр "MNB World" төслөө танилцууллаа.
 
Төслийн хүрээнд цаг үеийн үнэн бодитой мэдээлэл болон аялал жуулчлал, шоу цэнгээнт нэвтрүүлгүүдийг үзэгчдэд хүргэх юм. Ингэснээр улс төрөөс ангид бие даасан телевизийн анхны суваг байх болно гэж төслийн ажлын хэсгийн гишүүн Б.Баяртулга хэллээ.
 
Төслийн хугацаа 2018-2020 оны хооронд үргэлжилнэ. Эхний жилдээ дотооддоо өөрсдийн үйлдвэрлэсэн контентуудыг хүргэх бол ирэх жилээс гадны зах зээл рүү Азийн 20 гаруй улс оронд нэвтрүүлэх болно гэж төслийн багийнхан хэлж байна. Энэ нь манай улсын эдийн засаг болоод гадаад зах зээлийн хамрах хүрээг нэмэгдүүлэх болно гэж харж байна.
 
ЭХ СУРВАЛЖ: МҮОНР-ийн "Хурд" агентлаг