МОСКВА. /ТАСС/. Оросын “Алроса” компани Алс Дорнодоос 27.85 каратын ягаан алмааз олборлосон тухай тус улсын “ТАСС” агентлаг мэдээллээ. Оросын алмааз олборлогч тус компани өмнө нь хамгийн томдоо 3.86 карат жинтэй ягаан алмааз олборлож байсан гэнэ.
 
Сүүлд олборлосон алмааз нь 22.47 x 15.69 x 10.9 мм гэсэн хэмжээтэй аж. “Алроса” компанийн төлөөлөгч Евгений Агуреевын хэлснээр, тус компани энэ ховор эрдэнийн чулууг худалдах эсэхээ шийдээгүй байгаа гэнэ.
 
Үүнээс өмнөх хамгийн том ягаан алмаазыг тус компани 2012 онд олборлож байжээ. Тус компани сүүлийн найман жилийн хугацаанд 2 каратаас дээш жинтэй ердөө гурван ягаан алмааз олборлосон байна.
 
Дэлхийн түүхэн дэх хамгийн том буюу 59.60 карат жинтэй алмаазыг Лондонд төвтэй “Де Бирс” компани 1999 онд Өмнөд Африкаас олборлож байсан гэнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг