sonin.mn

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойн энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз ойн хүрээндээ олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчит бөхийн барилдааныг зохион байгуулсан бол тун удахгүй үлгэрийн ордон шиг цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар бэлдэж байна. Тухайн байгууллагын ажилтан ар, гэр үр хүүхдүүддээ санаа зоволгүйгээр ажиллана гэдэг бол ажлын бүтээмжийг дээшлүүлэх хамгийн том хөшүүрэг болдог. Тиймээс тус телевизийн хамт олон 50 жилийн ойгоо угтаж, 150 хүүхдийн ортой цэцэрлэг барьж байгуулан ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа аж.