sonin.mn
Москва /МОНЦАМЭ/.Москва хотын хэд хэдэн цэгт дэлбэрэлт болно гэсэн мэдээгээр зочид буудал, томоохон худалдааны төвүүд болон төмөр замын буудал дээр байсан 13 мянга орчим хүнийг аюулаас урьдчилан сэргийлэн холдуулжээ.
Тодруулбал өчигдөр буюу 24-ний өдрийн 11 цагаас эхлэн хүн олноор цуглардаг “Киевский” төмөр замын буудал, “Космос”, “Золотой кольцо” зэрэг 12 зочид буудал, түүнчлэн “Мега”, “Капитолии”, “Метрополис” зэрэг 8 томоохон худалдааны төвд утсаар тэсрэх бөмбөг суурилуулсан тухай мэдээлжээ.
Дуудлагын дагуу дээрхи байршилд цагдаа нар үзлэг хийхэд ямар ч тэсрэх зүйл илрээгүй байна. Цагдаа нар амралтын өдөр хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хуурамч мэдээлэл тараасан этгээдийг илрүүлэхээр ажиллаж байна.
 
Л.Нандиа
Эх сурвалж: Монцамэ агентлаг