sonin.mn
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Хүнсний нөөцийн салбаруудын үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа.  
 
Энэ үеэр хүнсний нөөцийн салбар нь Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоол “ISO:9001 стандарт хэрэгжүүлэх” 2016 оны 344 дүгээр тогтоол “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийн хүрээнд Чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015  (MNS ISO  9001:2016) стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээрээ төр, захиргааны байгууллага болон Засгийн газрын агентлагууд дотроос анхдагч нь болж, Улсын нөөцийн бараа, материалыг нөхөн бүрдүүлэх, сэлгэн шинэчлэх хадгалан хамгаалах, тээвэрлэн хүргэх үйл явц нь олон улсын жишигт хүрсэн гэрчилгээтэй болсоноо танилцуулав.
 
 
Мөн Шадар сайдын баталсан Онцгой байдлын ерөнхий газрын дунд хугацааны стратеги төлөвлөгөөний “Улсын нөөцийн бараа, материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, шинэ технологи, мэдээллийн систем нэвтрүүлэх” зорилтын хүрээнд “Агуулахын удирдлагын систем”-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн бараа, материалын байршил, агуулахын нөхцөл, тооллого тооцоо, агуулахын хүчин чадал,  дүүргэлт, хяналтыг дэвшилтэд техник, технологийг ашиглан хяналт тавьж ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.
 
Улсын нөөцийн бараа, материалын хадгалалт, хамгаалалтын чанар аюулгүй байдлыг хангах үүднээс “Улсын нөөцийн нэгдсэн лаборатори” байгуулаад байгаатай танилцаж, цаашид хими, ургамал хорио цээр, нян судлал зэргийн хүрээнд бүрэн ажиллахад шаардлагатай 27 сая төгрөгийн тоног, төхөөрөмж, урвалж бодис зэргийг Онцгой байдлын ерөнхий газраас шийдвэрлэхээр боллоо.
 
 
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал олон улсын стандартыг нэвтрүүлсэн Хүнсний нөөцийн салбарын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүсэн, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй Хүнсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд агуулахын нөхцлийг сайжруулах 2018-2020 оны гурван жилийн хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллах үүрэг өглөө. Энэ үүргийн хүрээнд тус салбарын агуулахуудыг 2018 оноос бүрэн засварлахаар болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.