sonin.mn


Бааран баавааг ахмадууд андахгүй ч Сахьяа гэхээр эргэлздэг байж магад. Өнөөгийн залуусын зарим таньж, мэдэхгүй ч үнэлэх гавьяатай хүн. Энэ тухай би төв, орон нутгийн хэвлэлд хэд хэд бичсэн болохоор ахин нуршилтгүй. Би саяхан онц бүрэн эрхт элчин сайд, СГЗ, доктор, зохиолч Д.Цахилгаанаас нэгэн зүйлийн үнэнийг дуулж олзуурхсаан.

Жань, Жиа коү /Жанчхүү/-гийн давааны "Дайчин баатрууд" дурсгалын өндөрлөгт манай сумын Сахьяа гуайн нэр байдаг үнэн үү гэж асуулаа. Ханз үсгээр бичсэн учир яг хэлэхэд хэцүү. Сүхүеэ бас Сахьяа ч гэж уншиж болно. Данзанванчиг, Аюуш, Дашдондог нарын 6 дайчны нэр байдаг юм гэлээ. Сахьяа зааны барилдааны амжилтыг тодруулвал: 1952 оны наадам. Тойрон суусан хүмүүсийн баруун хойт талаас ногоон торгон дзэлэн дээр одон медаль шажигнуулсан бор хүн босч ирлээ.

Нэлээд хүлээсэн учраа залуудаа хүрэх шиг болтол мань залуу нүүрээрээ харуулдан улаан халзан болоод бослоо. Одонт бөх цаашид хэрхэн барилдсаныг огт мэдээгүй лав л дөрөвт үлдээгүй. Харин хойтон жилийн наадамд түрүүлэн заан цол авахыг хараагүй ээ. 1954 онд барилдаагүй санагдана. 1955 онд цэрэг хар хөх өмдөн дээр зодог өмсөн гарч нэгд уяач Лхаасүрэн,    хоёрт Бямбажав ах, гуравт хамар Дооёо, дөрөвт Дөрвөлжингийн Шийрэв начин, тавд ишиг Намхай заантай хэсэг тэнцээд дархан хавсраа мэхээ эгзэгтэй үед хийн давлаа.

Талбайд Бадарч заан Лхагва жаажаа хоёр гурав дахь барилдаандаа маш удаж цагаан гэгээ тасрахаас өмнө Бадаа хаяпаа. Ноднин, уржнангийн түрүү бөхийн хэн нэг ахин түрүүлнэ гэж ахмадууд шивэр авир. Сахьяа Бадааг барингуут сэрвүү хавсраад эргэн азнах хоромд Бадаа солгой хавираад сүвээгээр нь сунгачихлаа. 1956 оны наадамд барилдах бөхийн тоо баг бурт өгч 35 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэхийг даалгаж байсаан.

Сахьяа заан монгол гутал өмсөн зодог шуудагтай гарч 1, 2-т хэнийг хаясныг мэдэхгүй, гуравт хамар Дооёог, дөрөвт 16 настай У.Пүрэвийг даваад , тавд Товуутай таардаг юм. Т.Товуугийн дурсамж: Би Бааран баавааг сугалчихаад дэргэд нь очиж "Та намайг, сая Пүрэвийг хаядаг шигээ ганцхан сэгсэрчихээд дэвчих байлгүй" гэтэл нэг том харчихаад зүүн майхан өөд алхчихлаа.  Хор нь хөдөлсөн дөг. Гарангуут амархаан уначихсан" гэж II багийнхаа наадамд    ахин түрүүлснийхээ намар манайд хонохдоо аав, нагац нарт хучилж байсан даа.

1956 оны наадам бол Хөхморьт сумын 8 багийнхан 128 бөхөд 16-аас доош насны хүүхэд чирч угзралгүй сүрлэг тэмдэглэсэн сүүлчийн наадам бөлгөө. Харин хойтон жил нь 3 даваад Нямжав заанд унаад ахин барилдаагүй юм.

Ш.Мягмар
Эх сурвалж: "Бөх"