ЛОНДОН. /Би-Би-Си/. “Thomson Reuters Foundation” хэмээх буяны байгууллага эмэгтэй хүн амьдрахад хамгийн аюултай дэлхийн том хотуудын жагсаалтыг гаргажээ. Ингэхдээ бэлгийн хүчирхийлэл, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжтэй байдал, эдийн засгийн боломж, боловсрол зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ. Хамгийн аюултай хотуудын жагсаалтыг Египетийн Каир хот тэргүүлж байсан бол Лондон, Токио, Москва зэрэг хот эмэгтэй хүн амьдрахад хамгийн аюулгүйд тооцогдож байна.
 
19 сая хүн амтай Египетийн нийслэл нь эмэгтэйчүүдийн бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, албадан гэрлүүлэх үзэгдэл түгээмэл байдгаас үүдэн дэлхийн хамгийн аюултай хотын жагсаалтыг тэргүүлсэн байна. Мөн Пакистаны Карачи, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Киншаса, Энэтхэгийн нийслэл Дели, Перу улсын нийслэл Лима хотууд хамгийн аюултай хотуудын жагсаалтын эхний тавд оржээ.
 
Лондон хот эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж болон эдийн засгийн таатай байдал гэсэн 2 шалгуураар хамгийн аюулгүй хотын жагсаалтыг тэргүүлсэн юм. Бэлгийн хүчирхийллийн үзүүлэлтээр дэлхийн хамгийн аюулгүй хотын жагсаалтад Москва хот Токио хотын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол, харин эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амь насанд аюултай шашин-соёлын зан заншилын үзүүлэлтээр тэргүүн байранд оржээ.
 
Дэлхийн хамгийн аюултай том хотууд
 
Египет улс, Каир
Пакистан улс, Карачи
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Киншаса
Энэтхэг улс, Дели
Перу улс, Лима
Мексик улс, Мехико
Бангладеш улс, Дакка
Нигер улс, Лагос
Индонез улс, Жакарта
 Турк улс, Стамбул
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: Би-Би-Си