sonin.mn
ТОКИО./ТАСС/. Японы хуурай газрын бүсүүд, тэр дундаа орон сууцны хорооллууд дээгүүр байлдааны нисэх онгоцоор дулаан цацрааж занга үүсгэдэг буудлагатай сургуулилт хийхээ зогсоохыг Япон улсын цэргийн удирдлагын зүгээс АНУ-ын Зэвсэгт хүчний командлалаас хүссэн тухай Японы Батлан Хамгаалахын сайд Ицунори Онодэра мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна гэж ТАСС агентлаг мэдээллээ. 
 
“Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан цэргийн сургуулилт хийж болохгүй.  Японы агаарын цэргийн хүчин байлдааны онгоцоор дулаан цацрааж занга үүсгэдэг буудлагатай сургуулилтыг зөвхөн далай дээр хийдэг. Ийм төрлийн сургуулилтыг зөвхөн далай дээр хийхийг манай яам Америкийн холбоотнуудаасаа албан ёсоор хүссэн” гэж Японы Батлан хамгаалахын сайд тэмдэглэжээ.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг