sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, нойтон цас орж, сэрүүснэ Ус, цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
 
Энэ сарын 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 21-нд төвийн аймгуудын нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, явган шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд зарим газраар, 22-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр ширүүснэ. Мөн 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн.
 
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
 
Бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг