Байлдагч мөрдэсийг саагаар чимж, соёмбоор гоён бараг л генерал мөрдэс мэт харагдах “бүтээл”-ийг нэгэн нөхөр маань барьчихсан явахтай таарч бидний хэдэн нөхөд энэ талаар багагүй яриа өрнүүлэв. Одоо үед бас цэргүүд ингэж хийдэг байх нь ээ, бидний аав ээжийн үед л иймэрхүү зүйл байсан гэх зэргээр яриа үргэлжиллээ. Халагдах цэргийн хийсэн уг гоёл надад бага насны дурсамжийг яах ийхийн зуургүй авч ирсэн юм. Би жирийн л нэг офицерын охин. Хугацаат цэргийн алба гурван жил байх үед буюу 1980-аад оны эхээр аав маань цэргийн ангид улс төрийн орлогчоор ажилладаг байв. Цаг наргүй ажилтай, гэрийн бараа харах нь ховор. Ангийн байрлалаас холгүй орших ажилчдын байр болох нэг давхар 10-аад байшинд хүүхэд хөгшид голдуу үлдэнэ. Өдөржин халтайтал тоглочихоод харанхуй болохтой зэрэгцээд л гэрийн бараа харна. Гэхдээ биднийг өсгөж хүмүүжихэд тус дэм үзүүлсэн, бараг гэрийн маань гишүүд гэж хэлж болох хоёр хүнийг би одоо ч мартдаггүй юм. Тухайн үед айл бүр шахам “амины” цэрэгтэй байлаа. Ээж, аавыг эзгүйд “хаая хүүе” гэж, хааяадаа хоол хийж, хань бараа болно. Манай гэрийн гишүүд бол Гантулга, Батсүх гэх хоёр байлдагч. Уйдаж, гансарсан бид гурав тэр хоёрыгоо ирэхээр хачин их баярладагсан. Хоёр дүүтэй минь байлдаж тоглоно, надад үсэг, бичиг заана, хоол хийж өгнө. Сургуульд ороогүй байсан хэдий ч би тэр хоёрын нууц яриаг сэмхэн сонсож, юун тухай болохыг нь гадарладаг байлаа. Найз охидынх нь сэтгэлийн үгс шингэсэн эвхээстэй захидлыг тойрсон нууцхан яриа голдуу өрнөдөг байв. Хааяадаа ээжтэй маань аав ээж, нутаг усныхаа тухай хууч дэлгэнэ. Ийм л цаг мөчүүд гоёлын мөрдэсийг хараад зурсхийж, нүдний өмнө зураглал болж хөвөрч байлаа.
...Цэрэг ах нар маань ирэх нь цөөрсөөр сүүлийн хэд хоног бүр ч үзэгдэхээ болив. Ааваас асуутал ах нар чинь халагдах гээд завгүй байгаа, юун та нартай зууралдах манатай гэдэг байгаа. Халагдана гэхээр гэртээ бүр харина гэсэн үг. Харихаасаа өмнө ирэх болов уу, заавал ирнэ, надад “нууц” нь байгаа юм чинь. Тэрийгээ авах гэж ирэхдээ л ирнэ” гэсэн бодол, эргэлзээ миний дотор эргэлдсээр л. Бараг хоёр сарын өмнө ах нар маань ирэхдээ нэвт харагддаг шил шиг хатуу зүйл, цэнхэр өнгөтэй цахилгааны лент, хайч, цавуу зэргийг авчирч, “маш нууц” гэж анхааруулан, хэнд ч хэлэхгүй гэсэн ам өчиг авч нэгэн зүйл хийж эхлэв ээ. Юу хийж байгааг нь мэдэхгүй ч орон доорх өмчний жижиг авдартаа өнөөх нууцыг нь хадгалах үүрэгтэй. Мань хоёр ч зав чөлөөгөөрөө үргэлжлүүлж хийсээр минийхээр дөрвөн том, дөрвөн жижиг погон бэлэн боллоо. Янзтай гоё. Томоос том “АА” үсэгтэй. Нөгөөх хоёр маань зүүж үзнэ. Тогтоох л хэцүү юм гэж ярилцана. Ийн хэдэн өдрийн дараа гоёл бэлэн болж, даавуунд нямбайлан ороогоод миний жижиг авдарт хадгалсан юм. Оройдоо би сэмхэн гаргаж үзнэ. Ах нар ирэхгүй л байлаа. Бяцхан нууцаа нандигнан хадгалсаар...
Өглөө сэрэх нь ээ ээж, аав хоёрын дүнгэр дүнгэр ярилцах сонсогдоно. Хот руу орох гэж байгаа бололтой. Дэлгүүр хоршооноос юм авах тухай яриа өрнөсөөр. Одоноо орос найздаа захиж байж ганцхан хром л олж гэнэ. Болохгүй бол чи өөрийнхийгөө л өгөхөөс. Дараа нь учир нь олдоно биз гэх яриа чих дэлсэж, “Аавын хромыг хэнд өгөх гэж байгаа юм бол, шинийг нь өгөх юм болов уу, хуучныг нь өгөх юм болов уу” гэсэн тэс хөндлөн бодол эвлэрүүлж ядна. Том дүүтэйгээ цэмбэний өөдсөөр аавынхаа хромыг зүлгэх нь хэрдээ л хэцүү, гэхдээ л хийх дуртай ажил маань байж билээ. Ёстой нүүр харагдаж байна даа гэх аавынхаа үгэнд учиргүй урамшиж баярлана.
Удаж төдөлгүй аав ажлаасаа хоёр ахтай маань цуг ирлээ. Бид гурав ч шуугин очиж, тал талаас нь ноолж бөөн баяр. Ээжийн минь хийсэн хоолыг ширээ тойрон амтархан идсэний дараа ээж даавуун торонд хийсэн зүйлсийг аав ээждээ өгөөрэй гэж, харин аав жижиг өрөөнөөс хоёр хром авчирч, “Нутагтаа очоод өмсөнө шүү, нөхдүүд” гэж их л албархуу хэлж билээ. Энэ бэлэгнүүдтэй хамт даавуунд боодолтой нууц маань ч цуг явлаа.Жагсаалын талбайд цэргүүд жигдрэн жагсчээ. Ямартаа ч захирагч үг хэлж, шагнал гардуулж байгаа нь там тум ойлгогдоно. Яг л баяр болж буй мэт бөөн бужигнаан дунд гахайчин цэргийг “Комендарски” цагаар шагнасан гэнэ, болж дээ гэсэн яриа ам дамжин яригдаж байсан нь тод санагдаж байна. Юу болж байгааг ухаарах сөхөөгүй зогсох намайг ах нар маань ирж үнсчихээд л гүйлдээд одож билээ. Бодвол тэгээд л машиндаа суугаад нутгийн зүг жолоо залсан байх. Нутагтаа очоод л хромоо өмсөж, гоё мөрдсөөрөө гангарч найз охиддоо гайхуулсан байх даа гэж яагаад ч юм өнөөдөр бодогдлоо. Мөрдэсийг нь заавал буцааж өгөөрэй гэж найздаа хэлэв. Нүдээ чилтэл хүлээж суугаа аав ээждээ, найз нөхөддөө эх орон, эр цэргийн албаараа бахархаг, онгирог. Би чинь эх орныхоо эр цэрэг нь болоод ирлээ гэж гайхуулаг. Өлгий сайхан нутаг руу минь өс санан өнгөлзвөөс өөрийн амиараа хамгаалах өргөсөн тангарагтай эр хүн гэж өөрөөрөө омогшиг ээ. Сайхан дурсамж сэргээсэн саан гоёлтой мөрдэс, сайхан нутагтаа удахгүй очих байлдагч чамд баярлалаа. Эр цэрэгтэйдээ л эх орон нь бүтэн байдаг юм гэсэн найрагчийн мөр юутай үнэн.
Хошууч Х.Ганзул
Эх сурвалж: "Соёмбо сонин"
Сэтгэгдэл0
Ойрд уншаагүй сайхан мэдрэмж дурсамж авчирсан нийтлэл байна баярлалаа. Гэхдээ одооны хүүхдүүд ойлгохгүй л дээ.
Зүрх судасны өвчин дотроо олон төрөл байдаг. Тархинд цус харвах, даралт ихсэх, зүрхний шигдээс ишеми, тархи – зүрхний судас судасны хатуурал, нарийсал зэрэг орно. Эдгээр өвчнөөс эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ханаагүй тосны хүчил комплекс Ли ЭР Кан бүтээгдхүүнээ хэрэглээрэй. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Сайхан дурсамж байнаа - баярлалаа хошууч Ганзулд. Энд сэтгэгдэл бичсэн хүмүүст ч гэсэн баярлалаа. Миний өнөөдрийг энэ дурсамж сайхан эхлүүллээ.
Ямар гоё дурсамж вэ.
sain baitsgaana uu? Neereee l deerh etgeediin helsneer oird unshaagui saihang unshchihavuu, yaav.
Би яахаараа этгээд байдын. Хэхэ
HAHAHA, Hun bolgon, ter tusmaa Hun gedeg baigaliin l tuhaid amitan buyu huvigaliinhaa-person-lichnosti ulmaas bidend chini amitand baidag buhii l avir, aranshin, aash, hodolgoon, uildel ni bii bui baij l baidag. Getel, onooh huvigaluud chini ingeed l bolchihdoggui zogschihdoggui buur tsaashlaad ug huvigal tus bolgond ug huvigal buriid erdoo tuund l zayaamal, tormol, ovormots, ori aash, avir, aranshin, aali bas bii bui baidag bogood uuniig bolohoor HUVI ETGEED-PERSONALITY, Hun geech Amitniihaa tuhaid bol Mongolchuud Bid Huvi Hun gej nersheed nerleed yariad heleed yavchihdag. Ingeed l, hehehe, gagts manid l bii bui baidag zayaamal tormol ori aash avir aranshin aaliaaraa tuhailaad l helehed Ta Bid 2 yanz yanz, hoorondoo yalgaatai etgeeduud bol yaahiin ch argagui todiigui barin tavin baritst yum buhii ed bolood biet monoosoo mon bii bui baij l baitsgaaj baina. Bi l gehed neg yanziin etgeed bii bui baij baih ni, hehehe. HEHEHE, uchig uchir ni iimiinhee ulmaas l, nemeed, manii huvid heniig ni tanihgui medehgui, manitaigaa ijil yanziin etgeed buigaa hundelsendee l "etgeed" hemeen avgailaad yavchih mini amar sanagddag. Baahan nurshuu yum bolchivuudaa gej, tiim bol uuchlaarai. Unendee "etgeed" gej yaah gej, yaagaad helj heregledgee helehiin tul iin bichverlehees oor zam baisangui shuu, erhem etgeed mini, hehehe.
Баярлалаа. Сайхан Чамд Ч БАС АЗ ЖАРГАЛ АМЖИЛТ БУТЭЭЛ АРВИН БАЙГ
Neeree halagdaj baigaa ter 70, 80 aad onii tsereg ah nar haragdah shig bolloo shuu. Saihan niitlel baina. Bayar hurgie. Tsereg ah nariin zahiag nutgii egch nariin karmand hiij yavaad chihneesee tatuulj baisan Batsaan baisan ue saihan shuu...
Зүрх судасны өвчин дотроо олон төрөл байдаг. Тархинд цус харвах, даралт ихсэх, зүрхний шигдээс ишеми, тархи – зүрхний судас судасны хатуурал, нарийсал зэрэг орно. Эдгээр өвчнөөс эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ханаагүй тосны хүчил комплекс Ли ЭР Кан бүтээгдхүүнээ хэрэглээрэй. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Нудэнд харагдтал гое бичжээ.Тэр уеийн олон дарга цэргууддээ эцгийн халамж тавьж чаддаг хун чанартай байсан шуу
Cry on my shoulder – Миний мөрөн дээр уйл If the hero never comes to you Хэрвээ чамруу баатар хэзээ ч ирэхгүй бол If you need someone you're feeling blue Хэрвээ чамд хэн нэгэн хэрэгтэй бол чи гунигыг мэдэрч байна If you wait for love and you're alone Хэрвээ чи хайрыг хүлээж байвал мөн чи цор ганцаар байвал If you call your friends nobody's home Хэрвээ чи найзуудруугаа утасдахад хэн ч гэртээ байхгүй бол You can run away but you can't hide Чи хаашаа ч хамаагүй гүйж чадна гэвч чи нуугдаж чадахгүй Through a storm and through a lonely night Шуурган дундуур мөн ганцаардсан шөнийн дундуур Then I'll show you there's a destiny Тэгээд би чамд үзүүлнэ тэнд хувь тавилан байна The best things in life they are free Амьдралд байгаа хамгийн сайн зүйлүүл бол тэд нар эрх чөлөөтэй But if you wanna cry Гэвч хэрвээ чи уйлахыг хүсэж байвал Cry on my shoulder Миний мөрөн дээр уйл If you need someone Хэрвээ чамд хэн нэгэн хэрэгтэй бол Who cares for you Хэн чиний төлөө санаа тавих вэ If you're feeling sad Хэрвээ чи уйтгар гунигыг мэдэрч байвал Your heart gets colder Чиний зүрх хүйтэн болно Yes I show you what real love can do Тийм, би чамд үзүүлнэ жинхэнэ хайр юу хийж чадахыг If your sky is grey oh, let me know Хэрвээ чиний тэнгэр бүүдгэр бол өө, би мэдмээр байна There's a place in heaven where we'll go Тэнд, диваажинд газар байгаа, тийшээ бид нар явна If heaven is a million years away Хэрвээ диваажин сая жилийн хол бол Oh, just call me and I'll make your day Өө, яг одоо надруу залга мөн би чиний өдрийг бий болгоно When the nights are gettin' cold and blue Шөнүүд хүйтэн мөн гунигтай болвол When the days are gettin' hard for you Өдрүүд чамд хэцүү болоход I will always stay here by your side Би үргэлж энд, чиний дэргэд үлдэнэ I promise you I'll never hide Би чамд амлаж байна, би хэзээ ч нуугдахгүй But if you wanna cry Гэвч, чи уйлахыг хүсвэл Cry on my shoulder Миний мөрөн дээр уйл If you need someone Хэрвээ чамд хэн нэгэн хэрэгтэй болвол Who cares for you Хэн чиний төлөө санаа тавих вэ? If you're feeling sad Хэрвээ чи уйтгарыг мэдэрвэл Your heart gets colder Чиний зүрх хүйтэн болно Yes I show you what real love can do Тийм, би чамд үзүүлнэ жинхэнэ хайр юу хийж чадахыг But if you wanna cry Гэвч хэрвээ чи уйлахыг хүсвэл Cry on my shoulder Миний мөрөн дээр уйл If you need someone Хэрвээ чамд хэн нэгэн хэрэгтэй бол Who cares for you Хэн чиний төлөө санаа тавих вэ If you're feeling sad Хэрвээ чи уйтгар гунигыг мэдэрвэл Your heart gets colder Чиний зүрх хүйтэн болно Yes I show you what real love can do Тийм, би чамд жинхэнэ хайр юу хийж чадахыг үзүүлнэ What real love can do Жинхэнэ хайр юу хийж чадахыг What real love can do Жинхэнэ хайр юу хийж чадахыг What love can do Хайр юу хийж чадахыг What love can do Хайр юу хийж чадахыг Love can do Хайр хийж чадна
сайхан дурсамж байна.Дахин дахин гое дурсамжууд бичиж байгаарай нөхөр хошууч Ганзулаа