Соёлтой царайлсан яргачид

Нийтэлсэн: 2017-11-21 10:48:19

Монгол хүн хэзээ ч олуулаа нийлж байгаад хүнийг ингээд амьдаар нь шатаачихаад, түүнээ үзвэр үзэж буй мэт хараад зогсож чадахгүй, ийм юм хэзээ ч хийхгүй. Бид чинь мал амьтнаа хүртэл муулахдаа зовоохгүйг хичээдэг. Хүнийг бүү хэл адгуусан амьтныг тарчилж байхыг ч харж чаддаггүй, нүд халирдаг, сав шимийн мөн чанар, сэтгэлгээтэй ард түмэн.
 
Бидний үндэстний сэтгэлгээ, үзэл хандлага их өөр. Барууны хэмжүүрээр бидний ахуй байдлыг харвал ихээхэн соёлгүй бүдүүлэг. Гэвч яг үнэндээ тэр соёлтой, боловсон атлаа чөтгөрийнх мэт дотоод мөн чанартай тийм араншин монгол хүнд маш ховор илэрдэг юм. Тэр МНТ-д Далан тогоонд далан залууг буцалгаж алсан гэдэг бол төөрөгдөл, буруу тайлсан хэрэг. Тэр дайсныхаа зүрхээр туг тахидаг, амьдаар нь шөрмөсийг нь сугалж, арсыг нь хуулдаг гэдэг бол хожуу, яргачин манж, хятад, уйгурын нөлөөгөөр орж ирсэн зүйл болохоос монголчуудын эртний цэрэг дайны түүхэнд зүрхээр нь туг дахиад, шөрмөс сугалаад бархираад бахархаад гүйгээд байсан юм огт үгүй. 
 
Монголчуудын их аян дайнууд бол оршин тогтнохын төлөө хийгдсэнээс биш алж хядах донтойдоо хийгээд байсан юм огт үгүй. 
 
Хятадуудын, зүүн өмнөд азийнханы хоол идшээ амьдаар нь зулгааж иддэг тийм соёлыг бид үзэж чаддаггүй, ерөөс огтоос ойлгодоггүй. Өнөө Лалын ертөнцөд үснээс нь атгаж байгаад толгойг нь огтолдог цаазын ялыг хүүхэд хөгшид, эр эмгүй ирээд хараад зогсодог шиг байж бид чадахгүй, цэл залуухан охидыг шонд хүлж байгаад олноороо чулуу шидэж алдагийг монгол хүмүүс хэзээ ч олноороо хийж үйлдэж чадахгүй. Бид чинь мал муулж байхдаа хүртэл хажуудаа хүүхэд, жирэмсэн эхчүүдийг байлгахыг цээрлэдэг ард түмэн. Яахав ганц нэг маниканууд байна. Гэхдээ нийтлэг мөн чанар маань их өвөрмөц, тун ч ховорхон дотоод ертөнцтэй, сав шимээ шүтэн хайрладаг ард түмэн юм шүү дээ, бид чинь.
 
Энэ зураг дээрх чинь 1919 онд буюу зуу хүрэхгүй жилийн өмнөх явдал байна шүү дээ. Юун дундад зуун, юун хөгжил... Хүнийг амьдаараа шатаачихаад, хэрхэн тарчилж байгааг нь циркийн үзвэр мэт олноороо тойрч ирээд хараад зогсож байх. Тэгээд ард нь бахтай нь аргагүй зургаа авхуулцгаасан байх юм. 
 
Соёлтой, цэвэрхэн, дүрэм журмаа хүндэлдэг, эелдэг боловсон, найрсаг атлаа цаанаа сэтгэл зүрхгүй бол түүнийг соёл, хөгжил, дэвшил гэх үү? "Хуурамч хоосон инээмсэглэл, хүйтэн амьгүй соёл"...
 
Ингэхэд хөгжил гэдгийг өндөр байшин, өндөр технологиор хэмжиж болдоггүй гээд байдгын гол учиг нь энэ. Хүний хөгжил гэдгийг олон хэлтэй, олон ромбо, дипломтой, бас цэвэрхэн, соёлтой, мэргэжлийн өндөр чадвартай, өрсөлдөх чадамжтай гэдгээр нь үнэлдэгийн өрөөсгөл тал ч бас энэ.
 
 
Б.Наминчимэд
СУРТАЛЧИЛГАА :

12 сэтгэгдэл харуулж байна        

  1. mangartaj uguh yum aa. soyol, devshil hamaagui ee, yos surtahuunii talaar yari

    moral, 2017-11-21 12:15:18, 202.131.225.249Хариу бичих

  2. Чи тэгээд ёс суртахуунтай хүн үү худлаа мэдэгчээ

    Зочин, 2017-11-21 23:43:44, 66.181.161.87

    Таны нэр:

    Тайлбар:

  3. үнэн шүү. өндөр соёл ёс суртахуун дор харгис авир илүү боловсордог. германчуудын түүх

    иргэн, 2017-11-21 12:26:07, 180.149.93.14Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Hytad. Sharuud bugd l aimaar sanaatai sh de

    Зочин, 2017-11-21 12:39:16, 66.181.190.213Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Ard tvmen bosood bidnii tolgoig abchuhbiide gej tord surgalsan garuudin zahylag uu

    Зочин, 2017-11-21 16:43:57, 66.181.160.38Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. za yugaan ch medehgyi baij ter orond ni amidarch yzeegyi baij demii balairzgaa!!!hynii tolgoig engiiheer eersdiigee hichee!!!

    eersdiigee hichee!Mongol hyn iim hezeech baigaagyi, 2017-11-21 17:10:44, 148.60.92.223Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Muuhai zurag bn!! Uy ch gehev de heleh ug oldohgui bn. Mongolchuud bid bie bienee 3 horshoo hundelj hairlaj yavah uchirtai. Dain bol buzar. Daind yalsan bol tuugeer gaihuulaad bh hereg bn uudaa bidend. Tovch helehed bid mash zovlon uzsen ard tumen shu.

    Зочин, 2017-11-21 22:35:16, 202.179.31.79Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. sain baitsgaana uu? Naminchimed ch genuu, Nominchimed ch genuu etgeed mini, tuhain ulsad orond yu bolj bolsong, hun ard ni, gazar ni, nutag ni yu uzej harj uhaarch seheerch tuuchij davj, garch, tuulj irseng ni ogt, buur or tas medehguii baij gazriin haanaas ch yumbe olj harsan zurgaa haraad zogsohgui, harj baigaad chinii geh bodloo, -bodol yamagt ongots hongon baidag, -tiimdee ch MONGOLCHUUD "BODOOD BODOOD BODIIN SHIR 4" GEDEG NI TSETSEN BOLOH GEED AMNAAS NI UNACHIHSAN, AMNAASAA UNAGACHIHSAN UG BISHEEEEE-,. Uchriig ni, uhaaniig ni oloogui, taniagui, medeegui, medehgui atal eldevt iluu hushuuchilj duugaraad baih demii.

    yum-uz, 2017-11-22 05:41:42, 216.240.89.20Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Монголын соёлыг дэлхийд тайлбарлаж таниулаад байвал манайд жуулчид ихээр айлчлах болно

    Зочин, 2017-11-22 12:19:28, 139.5.219.44Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Энэ америкчуудын зураг наад шатаагдсан нь хар арьст боол. Шинэ тивийг эзэлж уугуул оршин суугчдыг алахыг нь алж хөөхийг нь хөөж байж л нутагшсан улс шүүдээ.

    Зочин, 2017-11-28 01:38:21, 49.0.218.143Хариу бичих

  18. АМЕРИКТ УУГУУЛ ХАР БГААГҮЙ. БҮГД АФРИКААС ХУДАЛДАГДАЖ ОЧСОН

    Зочин, 2017-11-28 23:17:53, 122.201.22.156

    Таны нэр:

    Тайлбар:

  19. ХАР АРЬСТ ЭМЭГТЭЙ ЮМ ШИГ БНА

    Зочин, 2017-11-28 23:16:11, 122.201.22.156Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: