sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Залуучуудын холбоо, НҮБ-ын Ардчиллыг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр энэ сарын 30-нд Улаанбаатар хотноо "Залуу манлайлагч эмэгтэйчүүд” үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулахаар болжээ.
 
Залуу эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэднийг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх, манлайлагч эмэгтэйчүүдийг дэмжих, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, бүтээлч түншлэлийг бэхжүүлэх зорилгоор чуулга уулзалтыг зохион байгуулахаар болсон байна. Чуулга уулзалтад нийгэм, эдийн засгийн салбарт түүчээлэн яваа удирдагч, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй залуу манлайлагч, олон нийтийн байгууллагуудын төлөөлөгч, Монголын Залуучуудын холбооны салбар нэгжийн сургагч багш нар зэрэг нийт 100 орчим эмэгтэйчүүд оролцох юм.
 
Чуулга уулзалтыг "Эрхээ идэвхжүүлье-Залуусын оролцоо" төслийн хүрээнд зохион байгуулах аж.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг