sonin.mn
Архангай /МОНЦАМЭ/. “Зөрчлийн тухай хууль” энэ оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш Архангай аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасагт 50 гаруй зөрчил бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн зөрчлийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл, танхайрах зөрчил байсан байна.
 
Тодруулбал, хууль хэрэгжсэн сараас хойш 11 сар хүртэл дөрвөн сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 14 зөрчил бүртгэгдэж, үүнээс 12-т нь зөрчлийн хэрэг нээж шалгажээ. Харин хоёрыг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
 
Зөрчлийн тухай хууль нь 17 бүлэг бүхий 1600 орчим зөрчлийг зохицуулах заалттай.
 
 
Б.Гэрэлт-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг