sonin.mn
Цагдаагийн төв байгууллагаас үйл ажиллагаандаа цаг хугацаа хэмнэх, шуурхай байдлыг хангах зорилгоор мэдээллийн технологи холбооны орчин үеийн дэвшилтэт техник хэрэгслийг нэвтрүүлэн видео хурал зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч С.Баатаржав албад, газар хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.
 
Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн шинэ үеийг тодорхойлж буй амьд харилцааны хэлбэр цаг хугацаа, орон зайнаас үл хамаарах видео хурлын систем, программ хангамжийг нэвтрүүлж, турших ажиллагааг анх удаа зохион байгууллаа. 36 цэг байршлаас цагдаа, дотоодын цэргийн бүх анги, байгууллагын удирдах албан тушаалтан оролцлоо.
 
Энэ удаагийн хурлаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын дарга, захирагч нарт ажил албандаа илүү хариуцлагатай, алба хаагч бүр өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга ёс зүйгээ дээшлүүлэн ажиллах чиглэлээр үүрэг өгөв.